Туул голд анхаарах ТББ байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Үр сайтай хүн жаргаж, үндэс сайтай мод ургадагын адил өдөр бүр усаар нь ундаалдаг нийслэлийн залуус хамтран  Туул голоо нөхөн сэргээхийн төлөө “Их Уст Туул” ТББ шинээр байгуулсан байна. Тус ТББ нь  мод тариад зогсохгүй ургуулан арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд бүх нийтэд нээлттэй,  хамтран ажиллах гэнэ. Тодруулбал тус ТББ  2012 онд Туул голын эхэнд 230 га газарт нөхөн сэргээлт хийх,  2013 онд Туул голын хөндийд 570 га газарт нөхөн сэргээлт хийх, 2014 онд Мониторинг ба нэмэлт нөхөн тариалалт хийхэээр төлөвлөөд байгаа аж. Мөн өндөр чанартай тарьц бэлтгэн ургуулах, ойжуулах талбайг цэвэрлэж бэлдэх,  тарьц суулгах, суулгасан тарьцыг хамгаалахаар ажиллаж байгаа юм байна.  Тодруулбал тарьц суулгацыг Монголд анх удаа дэлхийн стандартаар хурдан ургалттай амьдрах чадвар сайтай химийн аргаар бордоогүй бортоготой тарьцыг Трий Глобал Монголиа ХХК-аас захиалгаар  тарих гэж байгаа бөгөөд ингэж бортогод ургуулсан тарьцны давуу тал нь заавал хуурай, салхитай хаврын улиралд мод суулгахгүйгээр жилийн илүү тохиромжтой улиралд шилжүүлэн суулгаж болдог ажээ.  

Тус төрийн бус байгууллага дээрхи ажлуудыг  хийснээр иргэд мод тарьж зөв арчилж сурах, тарьсан мод бүр хариуцах эзэнтэй самбарт нэр бичигдэх,  Туул голоо нөхөн сэргээхэд гар биечлэн оролцох, залуусын  байгаль орчноо гэх сэтгэлийг дээшлүүлэх, хүн байгаль хоорондын холбоог зузаатгах, шинэ найз нөхөд, бүтээлч байдал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамтын шинэ гарцууд бий болох зэрэг олон давуу талтайг хэлж байлаа.

Тус ТББ-тай  94941119 дугаарын утсаар болон  Ikhusttuultbb@yahoo.com  хаягаар харьцаж болох юм байна.  Тус ТББ-ын талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top