Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Сонгуулийн үеэр худал амлаж байгаа хуурмаг явдал, улс төрийн дарангуйлал, сонгуулийн хийрхлийн талаар сонгогчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:30 цагт Засгийн газраас олгож байгаа хувьцаатай холбогдуулан Ахмадуудын төлөөлөл мэдэгдэл хийнэ.
12:00 цагт Сонгуулийн кампанит ажилд хүүхэд багачуудыг зүй бусаар ашиглаж байгаа баримт , хүчирхийлэл, дарангуйлалд уриалан дуудсан утга агуулга бүхий сурталчилгаа олон нийтэд түгээж эхэлсэнтэй холбогдуулан “Нар дагуулсан залуус” ТББ, Монголын сурагчдын холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах төв Хэвлэлийн Хүрээлэнгийн урилгаар мэдээлэл хийнэ.
“Монгол нюьс” мэдээллийн төвд
11.00 цагт Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн тоо болон хятад иргэдтэй холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийнэ.
12.00 цагт УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Ганхуяг нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хүр тээмж тэй орчин” аянаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс туршилтаар сонгуулийн санал хураах болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
“Улс төр мэдээллийн төв”-д
10:00 цагт “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”- аас УИХ- ын гишүүн нэр дэвшигч Ш. Төмөрсүх хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11:00 цагт Монголын шууд худалдааны нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.
12:00 цагт Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд хэвлэлийн бага хурал хийнэ.
13:00 цагт Баянгол дүүрэгт "Гурав дахь хүчин эвсэл" ээс УИХ гишүүнд нэр дэвшигч Галигаагийн Баярсайхан мэдээлэл хийнэ.
14:00 цагт Хохирогчдын холбооноос сонгуулийн тэнцвэргүй байдлын талаар мэдээлэл хийнэ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )