Нийслэлийн шүүхийн 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга зам” сэдэвт онол практикийн бага хурал яг одоо Хууль зүйн үндэсний хүрээлэнд болж байна.
Хуралд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа болон МУ-ын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх П.Цагаан, гавьяат хуульч С.Нарангэрэл нар сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих гэнэ.
Хуралдаанд манай улсын хууль хяналтынбайгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга замуудыг хэлэлцэн, туршлага солилцох ажээ.
Э.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )