Солонгос хэлний шалгалтыг наймдугаар сарын 25, 26-нд авна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

 

Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний шалгалтын хуваарь гарчээ. Шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд хоёр ээлжээр авах бөгөөд нэгдүгээр ээлж 10.30-11.40 цагийн хооронд, хоёрдугаар ээлжийн шалгалт 15.00-16.10 цагт болох юм.

Шалгалтад оролцогчид бүртгэсэн газраас олгосон хуудас, иргэний үнэмлэх, хар өнгийн тосон болон үзгэн балтай ирэх ёстой гэнэ.

Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх бөгөөд хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцсэнд тооцох ажээ. Хоёр жилийн турш хүчинтэй байх энэхүү шалгалтын дүнг есдүгээр сарын 7-ны өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn веб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлах болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Э.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top