Наймдугаар сарын 25, 26-нд Солонгос хэлний шалгалт авна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний шалгалтын хуваарь гарсан байна. Тодруулбал шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд хоёр ээлжээр авах бөгөөд нэгдүгээр ээлж 10.30-11.40 цагийн хооронд, хоёрдугаар ээлжийн шалтгаль 15.00-16.10 цагт болох юм байна.

Шалгалтад оролцогчид бүртгэсэн газраас олгосон хуудас, иргэний үнэмлэх, хар өнгийн тосон болон үзгэн балтай ирэх ёстой гэнэ.

Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх бөгөөд  дундаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцсэнд тооцох ажээ. Хоёр жилийн турш хүчинтэй байх энэхүү шалгалтын дүнг есдүгээр дүгээр сарын 7-ны өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn веб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлах болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Э.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top