Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын билетийн нэг бүрийн үнийг 25 доллар байхаар тогтоод байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3,4 дүгээр секцийг жуулчдад зориулах бөгөөд жуулчны компаниудын захиалгыг ирэх сарын хоёрноос нийслэлийн Аялал жуулчлалын газар дээр албан бичгээр авахаар болжээ. Баяр наадмын нээлтийг үзэх жуулчид болон тухайн компанийн ажилчид нээлтийн ажиллагаа эхлэхээс нэг цагийн өмнө билетийн дугаарын дагуу суудлаа эзэлсэн байх бөгөөд дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд хариуцлагыг тухайн компани хүлээхээр болжээ. Түүнчлэн тухайн жуулчны компанийн албан бичигт тусгагдсан тоонд өөрчлөлт орох, захиалгыг цуцласнаас гарах хариуцлага, төлбөрийг захиалга өгсөн компани хариуцана. Харин жуулчдын автобусны “Ж” зөвшөөрлийн үнэ 20.000 төгрөг байх гэнэ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )