Татварын хөнгөлөлтийг буцаан олгож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу сургалтын төлбөрөө хувиараа төлсөн оюутнууд, 30 саяас дээш үнээр анх удаагаа хувийн хөрөнгө болон банкны зээлээр орон сууц худалдан авч, байшин барьсан иргэдэд тухайн үнийн дүнгийн 10 хувийг буцаан олгож байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 16700 орчим иргэн хөнгөлөлт эдлэж, буцаан олголт авахаас 14 мянга гаруй иргэний дансанд 9,9 тэрбум төгрөг оржээ. Тус хөнгөлөлтийг авахын тулд бичгээр гаргасан хөнгөлөлт эдлэх тухай хүсэлт буюу өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, орон сууцны хөнгөлөлт эдлэх бол үл хөдлөх эрхийн гэрчилгээний хуулбар, харьяа дүүрэг болон холбогдох байгууллагад татвар төлсөн тухай гэрчлэх баримтын хуулбар, орлого, зарлагын дэвтэрт тэмдэглэл хийлгэсэн баримт байх шаардлагатай юм. Мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баталгаажуулж, харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичих хэрэгтэй. Одоогийн байдлаар 1900 иргэний материал баримт бүрдүүлэлт дутуу учраас харьяалагдах татварын хэлтсүүдэд буцаагдаж, шалгах шатандаа явагдаж байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top