Чиний өөрчилж чадах ба чадахгүй 10 зүйл

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

“Амьдрал санаснаар болдоггүй” гэдэг үг яагаад гарсан бэ? Энэ үгийг лав өөрсдийнхөө өөрчилж чадахгүй зүйлд хамаг анхаарлаа төвлөрүүлж хүчээ шавхдаг хүмүүс зохиосон байх гэж би боддог. Амьдралыг санаснаараа болгож болно. Зөвхөн эргэн тойрондоо болж байгаа зүйлсэд үзүүлэх өөрийнхөө хандлагыг л өөрчлөх хэрэгтэй. Ингэж чадвал урам хугаралт, аз жаргалгүй байдал, сэтгэл гутралаас зайлсхийж чадна. Өөрийнхөө юуг чадах, юуг чадахгүйгээ ялгаж бодит дүгнэлт хийгээрэй.

1. Чи болоод өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Тавьж явуул. Тайвшир.

2. Гэхдээ чи өнөөдрийгөө өнгөрснөөс хамааралгүй, аз жаргалтай болгож өөрчилж чадна. Өөдрөг бай.

3. Чи бусад хүмүүсийг өөрчилж чадахгүй. Өөрчлөх гэж хичээх ч хэрэггүй.

4. Гэхдээ чи өөрийнхөө бусдад хандах хандлагыг өөрчилж чадна. Тэднийг байгаагаар нь хүлээж ав.

5. Чи бусдын хэлсэн өөдгүй үгийг өөрчилж чадахгүй.

6. Гэхдээ чи тэдгээр үгний өөдөөс үзүүлэх өөрийнхөө хариу үйлдлийг өөрчилж чадна. Тэднийг уучил.

7. Чи өөрийнхөө эхээс төрсөн царай, биеийг зоргоороо өөрчилж чадахгүй.

8. Харин чи өөрийнхөө гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголтыг өөрчилж чадна. Харав уу, анзаарсан бол чи анхнаасаа л хөөрхөн байсан?

9. Чи тэнгэрийн байдал, цаг агаарыг өөрчилж чадахгүй.

10. Гэхдээ чи бороонд бүжиглэж, цасаар тоглож, саарал тэнгэрийн дор төгөлдөр хуурын ая сонсоод явж чадна.

11. Чи өөрийнхөө эргэн тойронд болж байгаа үйл явдлыг өөрчилж чадахгүй. Бүх зүйл жам ёсоороо л өрнөж байна.

12. Гэхдээ чи амьдралыг харах өнцгөө өөрчилж чадна. Гэрэл үргэлж байдаг.

13. Чи цаг хугацаа чамайг хүлээлгүй урсан өнгөрдгийг өөрчилж чадахгүй.

14. Гэхдээ чи урсан өнгөрч буй цаг хугацаанд чирэгдэхгүйн тулд урьдаас бэлтгэлтэй байж, бүхнийг өөрчилж чадна.

15. Чи яг одоо өөрийнхөө дотор буглараад байгаа бухимдлыг өөрчилж чадахгүй байж болно.

16. Гэхдээ чи өөрийнхөө нүүрний хувирлыг лавтайяа өөрчилж чадна. Инээмсэглэ.

17. Чамайг отож буй гарцаагүй саад бэрхшээлийг чи өөрчилж чадахгүй.

18. Харин чи айн хулчийдаг зуршлаа, босон тэмцдэг зуршлаар өөрчилж чадна.

19. Чи бусдад хэлсэн үгээ буцааж өөрчилж чадахгүй.

20. Харин чи өөрийнхөө бардам занг өөрчилж чадна.

Чи яг одоо юуг өөрчлөхөөр шийдсэн бэ?

Эх сурвалж: Гоолингоо.мн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top