МУ-ын Засгийн газрын соёл урлагийн хорооны дэмжлэгтэйгээр Айсити фильм “Шарга даага” хэмээх хүүхдийн бүрэн хэмжээний уран сайхны киног хийхээр болжээ. Тус кино нь хүүхдэд түлхүү хандсан бүтээл хэдий ч бүх насныхан үзэх боломжтой бөгөөд монгол адуучны зан заншил, хурдан морь уях, уралдуулах ёс жаягийг киногоороо дэлгэрэнгүй үзүүлэх аж. Киноны үйл явдлын хувьд: Нэгэн хүү төрсөн гэрээсээ хол авга ах дээрээ өсчээ. Авга ах нь нас барахад аав ээж нь хүүгээ гэртээ аваачна. Хүү гэртээ дасч өгөхгүй байгаад аав ээж, ахынх нь сэтгэл зовох юм. Гэвч тэр хүү аажимдаа төрсөн нутаг, төрөлх гэр орныхоо ямар сайхныг ойлгож буй тухайгаар өрнөх гэнэ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Цэрэнболд, Бямбацогт, Дамдин гуай, Од нар тоглох юм. Зураг авалтыг Төв аймгийн Угтаалцайдам суманд болон Монголынхоо үзэсгэлэнт сайхан газруудад авах аж. Харин зургийг нь Ёсүкэ Като хэмээх Японы зураглаач авах юм байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )