“Камертон-2” шоуны бие жижиг ч бэлчээр нь том оролцогч

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Шоуны хоёрдугаар шатанд 60, 70, 80-аад оны хит дуунууд эгшиглэж байгаа билээ. Энэ шатанд 351 дугаартай Мөнхгал хүү “Инээмсэглэл” хамтлагийн “Улаанбаатарын үдэш” дууг дуулахаар сугалжээ. Тэрээр энэ дууг авсан даруйдаа “яанаа” хэмээн дуу алдаж байсан ч эзэн хичээвэл заяа хичээдгийн адилаар бэлтгэлээ сайн хийж дуугаа амжилттай дуулсан юм. "Улаанбаатарын үдэш" дуу бол Монголд төдийгүй Хятадад нэрд гарсан дуу юм. Энэ дууг тэрээр маш эвлэгхэн, сайн дуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Шүүгч Ганаа анх түүнийг тайзан дээр гарч ирэхэд нь микрофоны араас харагдахгүй байна уу үгүй юу хэмээн тэрүүхэндээ шоглоод амжсан ч дуулаад дуусахад нь сайхан дууллаа хэмээн өндрөөр үнэлсэн юм. Харин урлагийн хүнд гадаад төрх, бие бялдар тун чухал гэдгийг дуучин Болд сануулж, долоо хоногтоо шилэн хүзүүнээсээ 3 татаад байхад гайгүй өснө хэмээн зөвлөгөө өглөө. Ийн бие жижиг ч бэлчээр томтой гэдгээ харуулж тэнцсэн Мөнхгал хүүгийн “Улаанбаатарын үдэш” дууг сонсохыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top