БЗД үерийн улмаас бохирдсон газрыг ариутгаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 24

БЗД-ийн айл өрхүүд жил бүр үерт өртөж эд хөрөнгөөрөө хохирох явдал гардаг. Энэ жил тус дүүрэгт 780 гаруй өрх үерийн аман дээр бууж суурьшсан гэсэн судалгаа байна. Сүүлийн хэдэн хоног Нийслэлийн хэмжээнд хүчтэй аадар бороо орж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу 21, 27-р хороонд үер буусан билээ. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригоор ахлуулсан онцгой комисс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд цагийн байдлыг хохирол багатай даван туулж чадсан. Гэхдээ үерийн улмаас гардаг хүндрэлтэй тал нь айлуудын хашаан дахь хог борооны усаар дамжин хөвөх, жорлонгийн бохир халих зэрэг хүндрэлүүд бий болдог. Үүний улмаас хөрс бохирдож, элдэв төрлийн халдварт өвчин тархах аюул тулгардаг. Тиймээс хөрсийг цэвэрлэх ариутгалын ажлыг сайтар хийх шаардлагатай юм. Үер болсноос хойш дүүргийн онцгой комисс өдөр бүр газар дээр нь шуурхай ажиллаж байгаа бөгөөд 10-40 см тогтсон лагийг зайлуулж ариутгал халдваргүйжүүлэлт, айл өрхийн нурсан хашаа зэргийг засварлаж байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top