Монголын дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, үеийн охид залуусыг байлдан дагуулж чадсан хамтлаг бол “Камертон” билээ. Өнөөдөр тус хамтлагийн 17 насны төрсөн өдөр болох юм. Энэхүү төрсөн өдрийнхөө баярыг тэд “Камертон 2” шоу төслийн шилдэг оролцогчидтой хамтран шилдгийн шилдэг уран бүтээлүүдээрээ үе үеийн үнэнч шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих гэж байна. “Камертон” хамтлагийн 17 насны төрсөн өдөр “The I loft”-т болох бөгөөд орой 19.00 цагт эхлэх аж. “Happy Birthday Camerton Party” тасалбарын үнэ 20000 төгрөг бөгөөд Монголын номер нэг “Boy band”-ийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )