Өнөөдөр “Хүчит шонхор” захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэл тавих 3,2 км замын эхний хэсэг буюу 1,56 км автозамыг ашиглалтад оруулжээ. Хоёрдугаар хэсгийн зам буюу Баянхошууны хөтөлд орших иргэдийг “Хүчит шонхор” зах болон бусад үйлчилгээний газрууд руу шууд хүргэх замыг энэ онд багтаан тавих юм байна.
2012 онд хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү зам ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэд бүтэц сайжирч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )