Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Улаанбаатарт үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд  7-12 метр. Сэрүүсч 11-13  градус дулаан байна.Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул  голын сав газраар эрс сэрүүсч 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top