Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 “Улс төр мэдээллийн төв”-д

 13.00  Баянгол дүүрэгт "Гурав дахь хүчин эвсэл" ээс УИХ гишүүнд нэр дэвшигч Галигаагийн Баярсайхан мэдээлэл хийнэ.

 13.30  “Манангүй Монгол ” хөдөлгөөнөөс уриалга гаргана(Сэтгүүлчдэд өдрийн цайтай).

 14.30  УИХ-ын сонгуульд БГД-ийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа намуудын нэгдсэн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлаж байна.

“Монгол нюьс” мэдээллийн төвд

11.00 “Зэс эрдэнийн хувь” компанийнхан “Ерөнхий сайдад хулхидууллаа” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 Иргэний хөдөлгөөний нам буюу “Ижий нам”-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 95 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

Хэвлэлийн хүрээлэнд
 

11:00 Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нэр хүндэд санаатайгаар халдаж, гүтгэж байгаатай холбогдуулан албан ёсны тайлбар мэдээллийг тус газраас хийж, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ.

Бусад

10:00 Гадаад хэргийн яаманд гадаадын элчин сайд, ажиглагч, гадаадын сурвалжлагчдад зориулан сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийнэ

11:30 СЕХ-ний байранд санал тоолох техникийг, төрийн бус байгууллагын төлөөлөгчид танилцуулна.

”Цэцгийн баяр-Цэцгийн мандал-2012” бүх нийтийн өдөрлөг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

16:00 Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Цөлийн өгүүлэмж” үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top