Гадаадын 1299 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй нутаг буцаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хилийн 26 боомтод 11 алба, найман төлөөлөгчөөрөө дамжуулан орон нутаг болон хилийн бүсэд хяналт шалгалтыг тогтмол хийж буй. Энэ сарын байдлаар Монгол улсад нэвтрэх визгүй, зорилгоо тодорхойлж чадаагүй болон бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаажээ.

Орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 813 иргэнд захиргааны арга хэмжээ авч, 18 иргэнийг Монгол улсаас гаргахыг түдгэлзүүлэн, 224 иргэнийг албадан гаргажээ.

Мөн эхний хагас жилийн байдлаар гадаадын иргэн ажилладаг 390 аж ахуйн нэгжид шалгалт хийж 1992 иргэний бичиг баримтыг шалгаж, гарсан зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцон 350800 төгрөгийн торгууль ноогдуулж, улсын төсөвт төвлөрүүлжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top