Өнгөрсөн долоо хоногт засвар, өргөтгөл хийгдэж эхэлсэн Төв шуудангийн зүүн урд уулзвараас Засгийн газрын ордны баруун талын Улаанбаатар банк хүртэлх зам өнөөдөр нээгдэх гэнэ. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр нээгдэх хоёр км урттай уг зам засварын ажлыг хүрээнд асфальт бетон хучилт, гэрэл дохио, борооны ус зайлуулах шугам, цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээний ажлууд иж бүрэн хийж байгаа юм байна. Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн нутаг Улаанхуарангийн зам, Хан-Уул дүүргийн нутаг Зайсан толгойн урд замд сэтэлгээний ажил хийгдэж дуусчээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )