Сүхбаатарын талбайд цэцгийн баяр болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

 

Өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш ”Цэцгийн баяр-цэцгийн мандал 2012” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж байгаа уг өдөрлөг ийн зорилго нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон байгууламжийн ажлын үр шимийг олон нийтэд сурталчилах гэнэ.

Өдөрлөгийн үеэр иргэдэд цэцэг тарих технологийн зааварчилгааг үнэгүй өгч, цэцэгний үр, үрслүүр олгох ажээ. Цэцэг, ногоон байгууламж болон багаж хэрэгсэл, үр бордооны үзэсгэлэн худалдаа ажиллах юм байна.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top