Өнгөрсөн 7 хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47-1 тоотод оршин суугч иргэн Т.Баясахын гэр үерт өртөж, орон гэргүй болсон билээ. Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг даргын Тамгын газар шуурхай арга хэмжээ авч өчигдөр Т.Баясахын гэр бүлд шинэ гэр олголоо. Гэр хүлээлгэн өгөх арга хэмжээнд Засаг даргын орлогч А.Ганхуяг, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Балжинням нар оролцлоо. Иргэн Т.Баясах хэлэхдээ: “Орон гэрээ алдаж, сэтгэл санааны хямралтай байсан бидэнд шуурхай арга хэмжээ авч, гэртээ болгосонд, бас шинээр буух газар зааж өгсөнд маш их баяртай байна, цаашид өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, айлуудыг үерийн аманд буухгүй байхыг уриалж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )