Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар нь хилийн 26 боомтод 11 алба 8 төлөөлөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсад нэвтрэх визгүй ирсэн, зорилгоо тодорхойлж чадаагүй болон бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна. Мөн хөдөө орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад шалгалт тогтмол хийснээр энэ оны эхний зургаан сарын байдлаар 813 гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авч, мөн гадаадын 18 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэн, 224 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )