Олон улсын хөгжмийн фестивальд оролцох уран бүтээлчид өнөөдөр мордоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-ноос эхлэн Олон улсын хөгжмийн фестиваль болох гэж байна. Уг фестивальд УДБЭТ-аас зургаан уран бүтээлч оролцохоор уригджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар "Чио Чио Сан", "Жизель" балетыг удирдах юм. Харин "Чио Чио Сан" дуурийн Сүзүкигийн дүрд залуу гоцлол дуучин Р.Доржхорлоо тоглох бол Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон гоцлооч н.Алтанхуяг нар мөн тус фестивальд оролцох юм. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөх аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top