Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан энэ сарын 21-нд товлогдсон шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаад байсан. Учир нь Н.Энхбаяр өмгөөлөгч Б.Оюунбилэгээс татгалзан шинэ өмгөөлөгчөөр н.Сайнгэрэлийг сонгосон юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс ирэх долдугаар сарын эхээр шүүх хурлыг товлоно хэмээн мэдэгдэж байсан юм.
Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хамт шүүгдэх юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )