Жуулчид 25 ам.доллараар наадмын нээлтийг үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын билетийн нэг бүрийн үнийг 25 ам.доллар байхаар шийдвэрлэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав, дөрөвдүгээр дүгээр секцийг жуулчдад зориулах бөгөөд жуулчны компаниудын захиалгыг ирэх сарын хоёрноос нийслэлийн Аялал жуулчлалын газар дээр албан бичгээр авах юм байна. Баяр наадмын нээлтийг үзэх жуулчид болон тухайн компанийн ажилчид нээлтийн ажиллагаа эхлэхээс нэг цагийн өмнө билетийн дугаарын дагуу суудлаа эзэлсэн байх бөгөөд дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд хариуцлагыг тухайн компани хүлээхээр болжээ. Харин жуулчдын автобусны "Ж" зөвшөөрлийн үнэ 20.000 төгрөг байх гэнэ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top