Монгол зураач олон улсын наадамд манлайлав

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Германы Весселинг хотын урлагийн холбооноос зохион байгуулсан олон улсын уран бүтээлчдийн IX уралдаанд Монголын зураач Ц.Ган-Эрдэнэ түрүүлжээ. Гурван жил тутам зохион байгуулдаг эл уралдаанд Монголын уран бүтээлч анх удаа түрүүлж буй нь энэ. Тус уралдаанд 745 уран бүтээлч оролцох хүсэлт гаргаснаас зохион байгуулагч, шүүгчид бүтээлийг нь харгалзан 65 уран бүтээлч сонгон шалгаруулалтад оролцжээ.

Уралдааны шилдгүүдийн бүтээлийг ирэх наймдугаар сард танилцуулах бөгөөд энэ үеэр тэргүүн байрт шалгарсан Ц.Ган-Эрдэнэд шагнал болох 2500 еврог гардуулах юм байна. Зураач Ц.Ган-Эрдэнэ нь Германы Мюнстер хотын Урлагийн академийн магистрант ажээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top