“Камертон”-ы төрсөн өдөр нижгэр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Монголын рок попын түүхэнд өөрсдийн гэсэн ул мөрийг үлдээж чадсан хамтлаг бол яах аргагүй Камертон  билээ. Тэд өчигдөр 17 насны төрсөн өдрөө найз нөхөд болон фенүүдтэйгээ хамт “I loft” club-т нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Хэнд ч нээлттэй болсон уг баярыг Боловсрол суваг телевиз, фен клубынх нь гишүүд хамтран зохион байгуулжээ. Камертон хамтлагийн төрсөн өдөрт “Гурван охин” хамтлаг, Никитоны Батчулуун зэрэг олны танил хүмүүсээс гадна “Камертон-2” шоуны авьяаслаг залуус оролцож ая дуугаараа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэлээ. Тэд Камертон хамтлагийн дууг өөрсдийнхөөрөө дуулсан нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Харин Камертоныхон төрсөн өдөрт нь ирсэн үнэнч фенүүддээ зориулж  үе үеийн шилдэг дуунуудаараа гэнэтийн бэлэг барьж тэнд цугларсан залуустай хамт мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top