ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-ноос ирэх сарын 4-нд болох Олон улсын хөгжмийн фестивальд оролцох зургаан урилга манай улсын дуурийн дуучид, удирдаач нарт иржээ. Тус фестивальд Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, залуу гоцлол дуучин Р.Доржхорлоо, Д.Алтанхуяг нар оролцох юм.
УГЗ, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар “Чио Чио Сан”, “Жизель” балетын хөгжмийн удирдаачаар ажиллах бол “Чио Чио Сан” дуурийн Сүзүкигийн дүрд залуу гоцлол дуучин Р.Доржхорлоо тоглохоор болжээ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, гоцлол дуучин Д.Алтанхуяг нар уг фестивалийн хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа хүргэх аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )