Чимээгүй тахал

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр юм. Хар тамхи гэдэг аюул манай улсын хаалгыг аль эрт татсан. Энэ зүйлийг хэрэглэдэг хүн анх 1999 онд 45 хэрэглэгчтэй байсан бол 12 хувиар өссөн нь судалгаагаар тогтоогджээ. Хар тамхинд дурлаж байгаа хүмүүсийн дийлэнхийг өсвөр насныхан эзлэж байна гэсэн эмзэглэмээр баримт байна. Хар тамхитай холбогдож буй нийт 300 гаруй хүмүүсийн ихэнхийг 18-35 насны ажилгүй залуус эзлэж байгаа нь ажилгүйдэл нөлөөлж байгаа нь харагдаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар мансууруулах бодис хэрэглэгчдийн дундаж наслалт 33, үүний 56 хувь нь 16-25 насныхан байна. Мөн 74 хувь нь сонирхож хэрэглээд, цаашид дондох шатанд хүрсэн. Үлдсэн 26 хувь нь бусдыг дуурайсан мөн бусдын эрхшээлд орон хэрэглэдэг гэнэ. Мөн найз нөхдийн уруу таталтаар хар тамхины хэрэглэгч болох нь их. 2010 онд хийсэн судалгаанд 436 хүн хар тамхи хэрэглэх саналыг хүлээн авчээ.

Энэ талаар "Сүүлийн үед “өө” гэж их яриад байгаа энэ бодис нь өөрөө мансууруулах үйлчилгээтэй “каннабис” гэдэг хар тамхины томоохон төлөөлөгч юм. Энэ нь улс орон болгонд өөр өөр нэршилтэй. Тухайлбал, Америкт марихуан, Орост каннибал, Монголд канна гэж нэрлэдэг. Ийнхүү өөр өөрөөр нэрлэхийн учир нь хар тамхи бол нууц хэрэглээ юм. Манайд эктас гэдэг солиоролд оруулдаг бодисыг 28 хувь нь хэрэглэж үзсэн байдаг. Хар тамхи нь өөрөө хуулиар зохицуулагддаг зүйл.

Дэлхий нийтэд 1968, 1971, 1988 оны НҮБ-аас гаргасан хар тамхитай холбоотой конвенциуд бий. Энэ гурван конвенцид нэр дурдсан хар тамхи болон мансууруулах бодисыг хэрэглэхийг хориглосон. Харин манайд 2002 онд батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодис"-ын эргэлтэнд нэлээд анхаарсан байдаг. Тухайлбал, эрүүгийн хуульд нэг, Үндсэн хуульд ганцхан заалт байх жишээтэй. Энэ заалтыг ингэж хуулийн хавсарга болголгүйгээр цаашид бие даасан хууль болгох хэрэгтэй. Үүний дагуу хар тамхины эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа. Удахгүй УИХ-аар орж батлагдах байх гэж найдаж байна. Хар тамхитай тэмцэхийн тулд хилээр орох, гарах нөхцлийг хязгаарлах, дараа нь урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг бууруулах гэсэн иж бүрэн үйл ажиллагаа явуулж байж үр дүнд хүрдэг. Гэтэл манайд хар тамхитай тэмцэх хууль байхгүйгээс дорвитой ажил хийгдэхгүй, анхаарч ажиллах ч байгууллага алга байна" гэж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн мэдээллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top