Гурван хүүхэд усанд осолджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Энэ долоо хоногт эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлын улмаас гурван хүүхэд усанд амиа алдсан байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад үерийн болон голд унаж нас барсан гурван хүүхдийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэлээ.  

Тодруулбал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг, “Амгалан хошуу” гэдэг газар их хэмжээний бороо орсны улмаас тогтсон усанд 06 дугаар сарын 25-ны өдрийн 19:30 цагийн орчим иргэн М /12 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нар унаж осолдсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг цогцсыг нь гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, “Буянт” голын усанд 06 дугаар сарын 25-ны өдрийн 19:40 цагийн орчим иргэн Н /1.3 настай, эмэгтэй/ хүүхэд унаж осолдсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг цогцсыг нь олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top