Аймгуудын наадам тэмдэглэх хуваарь

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэллээ. Энэ жил хамгийн эхэнд Говь-Алтай аймаг долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт саналаа өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Мөн Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлана.

Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг 10, 11-ний өдрүүдэд наадмаа хийх аж. Хөвсгөл аймаг Төрийн шагналт, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үеэр тэмдэглэхээр төлөвлөжээ. Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11, 12-нд хийхээр болсон байна.

Долоодугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болно. Тус наадам Баян-Өлгий аймагт энэ жил болох бөгөөд өлгийчүүд наадмаа даншигтай хамтатгаж хийхээр Засгийн газарт санал оруулжээ. Мөн Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.14.36) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа байна шд. Пизданууд яагаад худлаа юм бичээд байгаан

1  |  0
Top