ТОП-10 аз жаргалтай мэргэжил

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Чикагогийн Их сургуулийн нийгмийн санал бодлыг судлах Үндэсний төвийн ажилтнууд хамгийн аз жаргалтай мэргэжлүүдийн рейтингийг тогтоожээ. Санал асуулгаас харахад авьяас чадвараа харуулах, өөрийгөө бусдад илэрхийлэх, бусдын төлөө санаа тавьж ажиллах чиглэлийн мэргэжилтэй хүмүүс хамгийн аз жаргалтай нь тогтоогджээ. Үүнд:

  1. Сүм хийд, шашны үйлчлэгчид
  2. Гал унтраагчид – тэдний 80% нь гал түймрийн аюулаас хүмүүсийн амийг аврах нь баяр баясгаланг бэлэглэдэг гэжээ.
  3. Эмч нар – хүмүүст туслах боломж нь тэднийг аз жаргалтай болгодог.
  4. Зохиолчид
  5. Зураачид
  6. Тусгай сургуулийн багш нар
  7. Энгийн сургуулийн багш нар
  8. Сэтгэл зүйчид – тэд бусдын болон өөрсдийн асуудлаа шийдэж чаддаг.
  9. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнууд – өндөр цалин, тохилог ажлын орчиндоо сэтгэл хангалуун байдаг.
  10. Бульдозер, кран, экскаваторын жолооч нар – ийм нүсэр том техник жолоодсоноор тэдний хүүхэд ахуйн мөрөөдөл биелдэг.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top