Маргааш Олон улсын хөгжмийн наадам болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Маргааш Оросын холбооны улсын Красноярск хотод Олон улсын хөгжмийн фистиваль болох гэж байна. Манай улсаас ДБЭТ-ын зургаан уран бүтээлчид оролцохоор явсан бөгөөд уг фестиваль энэ сарын 27-нд  эхлээд ирэх сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДБЭТ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин Р.Доржхорол, Н.Алтанхуяг нар оролцох юм. Тэд “Жизель” балет, “Чио Чио Сан” дуурийг гадны уран бүтээлчидтэй хамтран тоглох аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top