“Морин хуур”-ын цамхаг байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монголчуудын шүтээн болсон морин хуурыг улсынхаа нийслэлийн нэрийн хуудас болгох санааг одоогоос хоёр жилийн өмнөөс барималч, дизайнер Д.Эрдэнэбилэг гаргаж, зураг төслийг нь бэлэн болгож байснаа олон нийтэд мэдээлж байсан.

Гэвч уг төслийг санхүүжүүлэх байгууллага олдоогүйгээс тэгсгээд чимээгүй болсон. Харин энэхүү төсөл хэрэгжихээр болж, Улаанбаатар хотыг тольдох өндөрлөг бий болох нь. Хөгжмийн зэмсгийг алдаршуулсан дэлхийн хамгийн том цамхаг болох уг байгууламжийг тун удахгүй барьж эхлэх гэнэ.

Монгол архитекторуудын ур чадварыг харуулах  морин хуурын цамхаг нь 208 метрийн өндөртэй байх бөгөөд суурь барилга нь 21 давхар байхаар зураг төсөл нь гарчээ. Энэхүү байгууламжид үйлчилгээний төв, оффис, нисдэг тэрэгний буудал гэх мэт цамхгийг тойрсон орчин үеийн зам талбай, гүүрэн гарц бүхий иж бүрэн цогцолбор нэг дор бий болох юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top