2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 6-р сарын 28-ны өдөр буюу маргааш явагдана.
Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор Сонгуулийн тухай хуульд заасан байгаа. Тиймээс төрийн байгууллагууд болон томоохон худалдааны төв амрах юм. Согтуугаар сонгуульд оролцох нь хориотой. Тийм учраас архины худалдааг хязгаарлан зогсоохоор үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийнхэн ажиллаж буй.
Хаагуур, ямар дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоох, баар цэнгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна.
Сонгуульд идэвхтэй оролцох боломжийг нь бүрдүүлж иргэн бүрт сонгох эрхийг нээж өгч, сонгуулийн санал авах өдөр ажлын өдөр таарч байгаа тул бүх нийтээр амрах шийдвэрийг гаргажээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )