БСШУЯ
БСШУЯ-наас сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хөрөнгө оруулалтын талаар өнөөдөр 11.30 цагаас мэдээлэл хийнэ.
2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультaй холбогдуулан өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийнэ.
Улсын ерөнхий прокурорын газраас сонгуультай холбоотой хэрэг маргааны талаар өнөөдөр хурлын зааландаа хэвлэлийн хурал хийлгэнэ.
Байгаль орчин, аялал жуучлалын яам
“Озоны давхаргын цоорхой ба уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өнөөдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгуулж байна.
Японы элчин сайдын газар
Монголын шуудангийн түүхийн талаарх Wolfgang C.Hellgrill-ийн бичсэн “Mongolia 1841-1941” номын зохиогч агсны гэргий манай улсад зочилж, энэхүү номыг Монголын талын холбогдох байгууллагад гардуулах ёслолын арга хэмжээ маргааш 14.00 цагт Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүгийн өргөөнд болно.

Сэтгэгдэл ( 0 )