Талбайн баруун талын зам өнөөдөр нээгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр өглөө 07.00 цагт Сүхбаатар талбайн баруун тал буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас, Засгийн газрын ордны баруун тал Улаанбаатар банк хүртэлх замын засвар дуусчээ. Тус замын ажлыг энэ сарын 21-нд эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ сарын 25-нд  нээх байсан ч замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажил дуусаагүй байсан тул хэсэг хугацаагаар хойшлуулсан юм.

Замын засварт асфальтбетон хучилт, гэрэл дохио, борооны ус зайлуулах шугам, цахилгаан, дулаан холбооны шугам сүлжээний ажлууд хийгджээ. Энэхүү зам засварын гүйцэтгэлийг “Наранбулаг Хан” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top