Орос хүүхдүүд газ үнэртэн мансуурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, 30 дугаар сургуулийн ард Орос цэргийн хашаанд насанд хүрээгүй таван хүүхэд мансуурсан байдалтай цагдаагийн албан хаагчдад баригджээ. Уг хэргийг дүүрийн Цагдаагийн хэлтэст шалгахад 15 настай М, 13 настай А, Б, В, Е нар нь мөнгөө нийлүүлэн таван ширхэг газ худалдан авч гялгар уутанд хийж, үнэрлэн мансуурч байсныг илрүүлсэн байна. Мансуурсан хүүхдүүдийн ихэнх нь орос хүүхдүүд бөгөөд Орос Монголын хамтарсан сургуулийн сурагчид байж магадгүй аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top