Америкт алдаршсан Монгол хийлчийн тоглолт

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

АНУ-ын Техасын их сургуулийн I курсийн оюутан, хийлч З.Номингийн уран бүтээлийн тоглолт энэ сарын 29-нд Улсын филармонийн кон­цертын танхимд болох гэж буй. Тэрбээр жилийн өмнө АНУ-ын "Пауэль" симфони найрал хөгжмийн театрт уран бүтээлээ туурвин үзэгчдийн анхаарлыг татаж байсан талаар тус хотын телевизээр мэдээлж байсан билээ. Хөгжмийн чадвараа сайжруулахаар тэтгэлэг авч тус улсад очоод нэг сарын дотор залуу хөгжимчдийн симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд жилийн дараа гоцлол хөгжимчин болсон байна. Түүнчлэн Сэйнт Луйз хотод өөрийн тоглолтоо хийсэн аж. Ийнхүү тэрбээр сурсан мэдсэн зүйлээ эх орныхоо үзэгчдэд толилуулахаар ирээд байна.

Э.ДУЛАМ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top