Зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Зохиолч С.Буяннэмэ­хийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан дүүргийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний цэ­цэрлэгт хүрээлэн байгуулах гэж буй.

Их зохиолчийн төрсөн өдөрт зориулж, 250 нэр төрлийн 3000 гаруй номтой, 25 хүний суудалтай номын өргөөг байгуулж бэлэг барьсан билээ. Сүүлийн жилүүдэд зохиолчдын нэрээр овоглосон олон сайхан цэцэрлэгт хүрээлэн бий болж байгаад иргэд ам сайтай байгаа гэнэ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top