Өнөөдөр 8000 хүн саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр 8000 хүн санал өгнө УИХ-ын 2012 оны сонгуулийн зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Энэ талаар СЕХ-ноос өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдээллээ. Түүний мэдээлснээр 8000 гаруй хүн зөөврийн хайрцгаар санал өгөх захиалга өгчээ.

Байнгын хэвтрийн өвчтэй болон эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж буй хүмүүс, сэжигтнээр цагдан хоригдож байгаа хүмүүс зөөврийн хайрцгаар үйлчлүүлж байгаа юм. Харин Сонгуулийн шинэ хуулиар санал хураалт болоход тав хоног үлдсэн тохиолдолд саналыг зөөврийн хайрцгаар өгөх захиалгад орох эрхийг хаасан юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top