Дэлхий нийтээрээ махны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан “Дэлхийн махны конгресс”-ын XIX хуралд ХХААХҮЯ-ны төлөөлөгчид оролцоод ирлээ. Тус хуралд нийт 800-аад төлөөлөгчид оролцсон бөгөөд махны зах зээлийн өнөөгийн тулгамдсан асуудлын талаар ярилцжээ. Зөвхөн манай улсад гэлтгүй дэлхий нийтэд махны эрэлт их нийлүүлэлт бага байгаа улмаас үнэ нь нэмэгдэж байгаа гэнэ. Тэгэхээр цаашид манай улс нэмүү өртөг шингээсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох гол бодлого барихаар болжээ. Тодруулбал, махыг гулуузаар нь биш жижиглэж, нэр төрлийг нь олшруулан, хонь ямааны махыг түлхүү экспортлох юм. Дашрамд дурьдахад дотоодын махны хомсдолыг арилгах зорилгоор мах экспортлохыг долдугаар сарын нэгэн хүртэл хориг тавьсан бөгөөд энэ хугацаа дуусахад мах хилээр гаргах бүрэн боломжтой болох юм.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )