Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих, шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэхүү онгоцны буудлыг байгуулах ажил одоо өрнөж байгаа бөгөөд 2015 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Нисэх буудал зургаан онгоц хүлээн авч жилд нэг сая 650 мянга гаруй хүнд үйлчлэх боломжтой аж. Мөн нисэх буудалд ажиллах ажилчдын тав тухтай байдлыг хангах зорилгоор 100 мянган хүн амтай хот шинээр байгуулна. Шинэ хот нь аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологид тулгуурласан хөгжлийн үндсэн чиглэлтэй хот юм. Мөн газар тариалан, мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцээр найдвартай хангагдсан, амьдрах таатай орчинтой дагуул хот болох аж. Түүнчлэн хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулахаас гадна Төвийн бүсийн болон Зуунмод хотын хөгжилд чухал түлхэц болно.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )