Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл хүүхэд” аяны явц 84.1 хувьтай байна. Баян-Хонгор, Дархан-Уул аймаг болон ЭХЭМҮТ-ийнхөн харьяаллынхаа хүүхдүүдийг үзлэгт бүрэн хамруулжээ. “Одоогийн байдлаар 820 мянга гаруй хүүхэд үзлэгт хамрагдсан бөгөөд хүүхүүдийг эрүүлжүүлэх ажлыг давхар эхлүүлсэн. Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байна” хэмээн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийг удирдах газрын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тус аяны Ажлын албаны дарга Я.Буянжаргал ярилаа. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж сайтай шүдний эмнэлгүүдийг сонгон, хамтарч ажиллахаар гэрээ хийсэн байна. Аяны хэмжээнд гэрээ хийсэн эмнэлгүүдэд хүүхдүүдийн шүдийг он дуустал үнэ төлбөргүй эмчилэхээр болжээ. Тиймээс эцэг, эхчүүд харьяа өрхийн эмнэлэгт эмчлүүлэх хуваарийг мэдэх боломжтой юм байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )