Б.Цэрэн: 15 цэцэрлэг, сургуулийн байр ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Хүн ам нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй байгаагаас БСШУЯ-наас сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хөрөнгө оруулалтын талаар өнөөдөр БСШУЯ-ны барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд энэ жил шинээр хэчнээн сургууль, цэцэрлэг барьж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 54 сургууль, цэцэрлэгийг барьж байна. Үүнээс 15 барилга ашиглалтанд орно. Бусад нь 900 сурагчийн суудалтай, 2-3 жилийн дотор баригдах томоохон сургуулиуд байгаа. Барилга ашиглалтанд ороход 7500-гаад хүүхэд орох боломжтой. Нэг цэцэрлэг 150-180 хүүхдийн багтаамжтай. Барилгын ажлын явц харьцангуй хурдтай явагдаж байна. Барилгын материал, ажиллах хүчний хувьд хүндрэлтэй асуудлууд бий. Гэхдээ гайгүй. барилга энэ хичээлийн жилд ашиглалтад орно. Өнгөрсөн 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл БСШУ-ны салбарын хүрээнд 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний үр дүнд 250 барилга ашиглалтанд орсон юм. Ихэнх нь сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал соёлын төвийн барилгууд багтаж байна. Мөн томоохон театрын барилгууд бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 700 гаруй барилгад засвар, шинэчлэлтийн ажил хийгдсэн. Ингээд тооцоолж үзэхэд монгол улсын бүх сум, дүүрэг хороонд манай салбарын хөрөнгө оруулалт хүрсэн гэж үзэж болно. Харин ниийслэлийн хэмжээнд 12 сургууль, 25 цэцэрлэгийн барилгыг тус тус барьж ашиглалтанд оруулсан. Сургуулийн барилга дотор Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж Жайка сургууль баригдаж эхлээд байна. үүнээс СХД-ийн 640 суудалтай, БГД-ийн 22 сургуулийн барилгыг буулгаад суурин дээр 640 хүүхдийн суудалтай барилгын сургууль барьж. Мөн 70, 92-р сургуулийн барилгыг нурааж шинээр барихаар ажлаа эхэлсэн. Амгалан өртөөний хойно 640 суудалтай шинэ сургууль барьна. Түүнчлэн нэгдүгээр сургуулийн 320 суудалтай өргөтгөл хийнэ. 3-р, 11-р сургуулиудад өргөтгөл хийхээр зураг төсөл нь хийгдэнэ. Кембарижийн сургуулийн Лабортари сургууль барихаар зураг төсөл дээр ажиллаж байна.

-Тэгвэл орон нутагт энэ тоо хэд байна?

-Ер нь энэ оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 300 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга барьж байна. Эдгээр  нь эхнээсээ ашиглалтад орж байгаа. Дунджаар жилд 80-100 барилгыг ашиглалтад оруулдаг. Улсын төсвийн хөрөнгөөс гадна Дэлхийн банк, “Өвсний үндэс”, Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр цөөнгүй барилга барьдаг. Тухайлбал, Дэлхийн банкны хөрөнгөөр энэ онд 40 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Одоогоор зураг, төслийн шатандаа явж байгаа. Уг цэцэрлэгүүдийг Канад технологоор  хямд өртгөөр, хурдан хугацаанд барихаараа онцлогтой. ҮндсэндээУлаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн 350 орчим суманд барилга, угсралт шинэчлэлтийн ажил ид өрнөж байна.

 

-Өнгөрсөн хугацаанд баригдсан сургуулиуд дутагдаж байгааг хэдэн хувийн хангаж чадах вэ? 

-90 оноос хойш сургууль, цэцэрлэгийн барилга бариагүй хэрэгцээ хуримтлагдсан байсан. Энэ асуудлыг шийдэж чадсан гэж үзэж болно. Ер нь бол хичээлээ зориултын бус байранд хичээл, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа байгаа, үерт автсан,  хичээлийн байр нь шатсан олон барилгыг шийдэж чадсан.

--Энэ жилийн төсөв хэд вэ. Дараагийн удаа ямар ажил хийх вэ? 

-Энэ жилийн төсөвт 209 сая төгрөг тусгагдсан. Хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хот, аймгийн төвүүд, бүсийн төвүүд шинээр барилга барих ажил хийгдэнэ. Хотын хувьд бол газрын асуудал маш их хүндрэл учруулж байгаа учраас хуучин сургуулийн хашаанд нь өргөтгөл хийх юм.

-Шинээр баригдаж буй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга байгаа юу? 

-139-р сургуулийн хажууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцарлэг барьж  дууссан. Ирэх хичээлийн сард хүүхдүүд ээ хүлээж авна. Энэ цэцэрлэгийг барихдаа бүх асуудлыг шийдэж өгсөн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан оо, гаднах зам, орох, гарах гарц, сургалтын өрөө анги зэргийг тэдэнд зориулж тохижуулсан.

Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top