Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар авто тээврийн үзлэгийн албан татвараа төлсөн 222 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Уг албан татвараас нийт 12,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ жилийн татварын төлөвлөгөөг 107,7 хувиар давуулан биелүүлжээ. Тус татвар төлөлтөнд Баянгол, Баянзүрх дүүргүүд хамгийн олон тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулжээ. Авто тээврийн албан татвараас олсон нийт хөрөнгөөр хотын замыг засварлах, тэмдэг тэмдэглэгээ хийх, гүүр барих, засах, гэрлэн дохио нэмж тавих зэрэг ажлыг гүйцэтгэхэд зарцуулах юм. Харин татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )