Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар зам тээврийн ослын 109 дуудлага хүлээн иржээ. Үүнд ЗХАБЭГХэргийн шинжтэй 11 дуудлага хүлээн авсанаас 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан, бусад нь эд материалын хохиролтой дуудлага ирсэн байна.
СХД-ийн I хороо, Толгойтын 91 дүгээр гудамжинд 22-24УБЯ улсын дугаартай Эксел маркийн автомашины жолооч Х нь найман настай эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон байна. Жолооч Х нь 1.29 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байсан байна.
Мөн хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу ноцтой бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явсан 72 тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд журамлан, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлсэн байна.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчлуулжээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )