Жүжигчин А.Туяа найз залуугаа хаяжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

 

Х-Түц продакшны жүжигчин А.Туяа царай зүс, нуруу, бие хаагаараа хэнээс ч дутахааргүй нэгэн билээ. Харамсалтай нь түүнийг мэргэжил нэгт жүжигчин Г.Отгонцэцэгтэй нь андуурдаг. Үүнд нь А.Туяа эгдүүцэж байгаагаа илэрхийлээд амжсан.  

Жүжигчин А.Туяа нэг жил хамт амьдарсан найз залуугаа хаясан гэнэ. Түүний найз залууг Ү.Тэмүүжин  гэдэг бөгөөд Хөрөнгийн биржийн чадварлаг ажилчдын нэг бөгөөд тэднийг бие биедээ зориулагдсан гэж ярьдаг байжээ. Харин хосуудын салах болсон шалтгаан нь Ү.Тэмүүжиний засаршгүй хартай холбоотой гэнэ.

Ганц бие болсон жүжигчин А.Туяа амьдралдаа шинэ хуудас эхлүүлж байгаа болохоор өөрийгөө завгүй байлгаж,  эрх чөлөө гэдгийг утгаар нь мэдрэхийг хүсэж байгаагаа найздаа ам алджээ.  

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top