Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг “Далан шар” гэдэг газар Б.Болд-эрдэнэ гэгч бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-г халуун усны уураар түлж амийг нь хөнөөсөн хэрэг 2011 оны наймдугаар сарын 27-ны өдөр гарсан билээ. Тус хэргийг Төв аймаг дахь сум дундын шүүх 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Д.Болд-Эрдэнийг болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 94-р зүйлийн 94.1-д зааснаар гурван жил хорих ял оногдуулсан юм. Мөн 2012 оны тавдугаар сарын нэгний өдөр Төв аймгийн шүүх давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Б.Болд-Эрдэнэд оногдуулсан гурван жилийн ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд ялыг хэвээр үлдээхээр боллоо.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )