Согтуу жолооч хүүхдийн аминд хүрэв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Толгойтын 91 дүгээр гудамжинд уржигдар 21.30 цагийн үед “Hyundai Exsel” маркийн 22-24 УБЯ улсын дугаартай автомашины жолооч Х найман настай Б-г мөргөж амийг нь хөнөөжээ. Хүү гэрийнхээ ойролцоо тоглож байсан бөгөөд машины жолооч шал согтуу хар эрчээрээ давхиж ирээд мөргөсөн аж. Түүний согтолтын зэрэг 1,29 байжээ. Тэрээр хүүхдийн амь хөнөөчихөөд шаардлага тавьсан цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлэн “Ална шүү” хэмээн дайрч давшилсан байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top