Сурагчид шинэ хичээлийн жилд хоёр ээлжээр хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

БСШУЯ-наас ирэх хичээлийн жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно хэмээн мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд сургууль цэцэрлэгийн 250 орчим барилгыг шинээр барин ашиглалтанд оруулж, 700 гаруй барилгад засвар шинэчлэл хийсэн байна. Энэ жил гэхэд л нийслэлийн хэмжээнд 54 барилга баригдсаны 17 нь сургууль, 37 нь цэцэрлэг аж. Цаашид 2013 оны эхний хагас жилд 56 цэцэрлэг ашиглалтанд орох бөгөөд дэлхийн банкны хөрөнгөөр 19 цэцэрлэг шинээр барих гэнэ. Ингэснээр нийслэлд оршин суудаг хүүхдүүдийн 80 орчим хувь нь цэцэрлэгт явах боломжтой гэж үзэж байгаа аж. 2008 оноос хойш төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалны 55 барилга байгууламжид 23 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Гадаадын зээл тусламжаар 103 сургууль дотуур байранд засвар хийж дагалдах тоног төхөөрөмж тавилгын нийлүүлэлтэд 29 тэрбумыг зарцуулжээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top