Их, дээд сургуульд элсэн орох оюутны тоог баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр 2012-2013 оны хичээлийн жилд төрийн өмчийн зарим их сургуулийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид орон нутаг болон нийслэлээс  элсэн суралцах оюутны тоог баталжээ.

МУБИС орон нутгаас 1304, Улаанбаатараас 796,
МУИС орон нутгаас 2865, Улаанбаатараас 1250,
СУИС орон нутгаас 405, Улаанбаатараас 795,
ХААИС орон нутгаас 1899, Улаанбаатараас 321,
ШУТИС орон нутгаас 2397, Улаанбаатараас 2113,
ЭМШУИС орон нутгаас 1051, Улаанбаатараас 349 оюутан элсүүлэхээр баталлаа.

Дээрх сургуулиудын элсэгчдийн хяналтын тоог БСШУЯ-ны цахим хуудсаас дэлгэрэнгүй харж болно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top